Испаний хөл бөмбөгийн шигшээ баг Украйны Донецкд Португалийн өрсөлдөгч багаа пенальти цувралаар хожиж финалын тоглоотонд шалгарч үлдлээ. Үндсэн нэмэлт цаг 0:0 харьцаатай багууд хайнцсан юм. Пенальти цувралд испаниийн тамирчид илүү азтай оролцож 4:2 харьцаатай өрсөлдөгчөө давлаа. Испанийн хөл бөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Сеск Фабрегас нь португалийн тамирчин Бруно Алвешагийн гаргасан алдааны дараа 11 метрээс цохилт хийсэн нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийг гуравдахаа финалд гаргалаа. Өнөөдөр Варшавт Германы болон Италийн шигшээ багууд хагас финалд өрсөлдөнө. 7-р сарын 1-нд Киевт ЕВРО-2012 хөл бөмбөгийн финалын тэмцээн явагдах юм.