logo
Өнөөдөр архи худалдаалахгүй

Өнөөдөр архи худалдаалахгүй

2012/06/29
УИХ-ын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдуулан өчигдөр, өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн найм дугаар зүйлийн 8.2, 8.4 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн найм дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн гурав дугаар зүйлийн 6, 12 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ. 

Эх сурвалж: "Улстөрийн тойм"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш