Дуучин Леди Гага “Born This Way” нэртэй аялан тоглолтоо дэлхий даяар хийж байгаа билээ. Энэ долоо хоногийн эхээр Брисбенд хийсэн тоглолтын үеэр нэгэн фен нь түүнд сонирхолтой бэлэг барьжээ. Энэ бэлэг нь хиймэл бэлэг эрхтэн байж. Тэрээр энэхүү бэлгээ дуучныхаа сексийн амьдралд санаа зовдогоо илэрхийлж өгсөн байна. Харин түүний хариуд Леди Гага “Чи надад хангалттай цаг хугацаа байдаггүйгээс сексийн амьдралаа зохицуулахад бэрх байдаг гэж бодоод санаа чинь зовсон юм шиг байна. Гэхдээ санаа зоволтгүй. Чамд болоод надад санаа зовж буй бүгдэд нь баярлалаа” гэжээ. Аялан тоглолтынхоо үеэр дуучин бүсгүй зочид буудалд орон дээр хэвтэж байгаад авахуулсан элдэв зургаа твиттертээ хийсэн байснаас болж фенүүд нь ийн санаа зовниж эхэлсэн аж.