logo
Ардчилсан Нам олонхи болох нь тодорхой боллоо

Ардчилсан Нам олонхи болох нь тодорхой боллоо

2012/06/29
Ардчилсан улсын эрх чөлөөний хамгийн тод илэрхийлэл бол чөлөөт сонгууль. Энэ 6 сарын 28-нд Монголчууд эрх чөлөөгөө эдэлж, сонголтоо хийж, Ардчилсан хүчинд итгэсэн шиг итгэлээ. Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө монголчууд маань зүрх сэтгэлээсээ саналаа өгч, итгэлээ илгээлээ. Одоогийн байдлаар Ардчилсан намын Сонгуулийн төв штабт ирсэн мэдээллээр 26 тойргийн 48 мандатын 23-т нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Мөн намуудын рейтингээр Ардчилсан нам нэмж 13 суудал авах боломжтой, ингэснээр багадаа 36 суудал авах магадлалтай байна.
Түүнчлэн НИТХ-ын сонгуулийн 30 мандатаас 20-д Ардчилсан нам ялалт байгуулсан мэдээ байна. Хэдийгээр сонгуулийн дүн эцсийн байдлаар хараахан гараагүй байгаа боловч урьдчилсан дүнгээр Ардчилсан нам шинээр байгуулагдах УИХ-д олонхи болох нь тодорхой болчихоод байна. Ийнхүү Ардчиллыг сонгосон Монгол түмэн сонголтондоо сэтгэл өндөр, ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн байна. Итгэлийн гал бадарч, түмний минь сэтгэлд нар мандлаа.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш