logo
СЕХ-нд нийт хэсгийн хороодын 90 гаруй хувь нь дүн мэдээгээ ирүүлжээ

СЕХ-нд нийт хэсгийн хороодын 90 гаруй хувь нь дүн мэдээгээ ирүүлжээ

2012/06/29
СЕХ-ны албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн болон нийт сонгогч олон хүлээсээр байгаа билээ. Яг энэ мөчид Сонгуулийн ерөнхий хорооны байранд хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн дүн мэдээг авахаар хүлээсээр байна.

СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүйгийн мэдээлснээр "хэвлэлийн хурал хийж дүн мэдээ зарлах цаг тодорхойгүй байна. Учир нь нийт хэсгийн хороодын санал тооллогын дүн нэгтгэгдэж дуусаагүй байгаа. Дүн мэдээ ирэхийн хувьд нэлээд хэсэг буюу нийт хэсгийн хороодын 90 орчим хувь нь мэдээгээ ирүүлсэн. Одоо нэгтгэгдэх ажил л хийгдэж байна" гэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш