Аадар борооны уршгаар энэтхэгийн зүүн Ассам мужид хүчтэй үерт 30 хүн эндэв. 2500 гаруй оршин суугч бүс нутгийн өмнөд хэсэгт саатав. Аадар борооны улмаас тус муж улс орны өөр нутагтай харилцаа холбоогүй болсон.Асам мужийн хөдөө аж ахуйн сайд Ниламони Сен Декийн хэлснээр районы засаг захиргаа үерт нэрвэгдэгсдэд 150 майхант лагерийг нээжээ. Хот тосгодын хоорондын тээврийн харилцааг сэргээхийг аврах албад оролдож байна. Үерт нэрвэгдэгсдийг хоол унд, эмийн бэлдмэлээр хангаж байна. Энэтхэгтэй хил залгаа Бангладешт үерт 110 гаруй хүн хэлмэгдэв. Нэрвэгдэгсдийн тоо олон зуун мянгад хүрчээ.