Хятадын «Шэньжоу-9» жолоодлогот сансрын хөлөг амжилттай буусан тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Буулгах аппарат орон нутгийн цагаар 10 цаг 05 минутэд БНХАУ-ын хойд хэсэгт Өвөр Монголын өөртөө засах оронд хэвийн дэглэмээр буужээ. 13 өдрийн нислэгийн үеэр сансрын хөлгийг урьд хөөргөсэн хятадын «Тянгун-1» сансрын модультой амжилттай залгаж, төлөвлөсэн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Янийг оролцуулан гурван сансрын нисгэгч «Шэньжоу-9» сансрын хөлгөөр дэлхийд буцав.