logo
Дэлхийн 100 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид чуулна

Дэлхийн 100 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид чуулна

2012/07/02
Энэ сарын 5-7-ны хооронд ОХУ-ын нийслэлд болох Дэлхийн мэдээллийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалтад бараг 100 улсын мэдээллийн гол хэрэгслийн төлөөлөгчид оролцоно. ИТАР-ТАСС агентлагийн зохион байгуулж буй энэ чуулга уулзалт "Дэлхийн мэдээллийн хэрэгсэл: ХХI зууны сорилтууд" уриан дор болох юм.
Мэдээллийн тэргүүлэгч агентлаг, телевиз болон радиогийн сувгууд, сонин, сэтгүүл, мэдээллийн корпорациудын удирдлагууд оролцсон дээд хэмжээний уулзалтад оролцогчид даян дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн /ОНМХ/ өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлуудын тоонд цахим мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх асуудлууд, нийгмийн сүлжээнүүдийн орчин үеийн мэдээллийн орон зайд эзлэх байр суурь болон ач холбогдол, мэдээллийн хэрэгслүүдийн хамтын харилцаа, сэтгүүлчийн ёс зүйн асуудлууд оржээ. Мэргэжлийн хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид дэлхийд болж буй улс төрийн өөрчлөлтүүдэд мэдээллийн гүйцэтгэх үүрэг, эдийн засгийн хямралын нөхцөлд ОНМХ хэрхэн тэсч үлдэх, мэдээллийн уламжлалт хэрэгслүүдийн хувьслын үндсэн чиг хандлагуудыг хэлэлцэнэ.
"Биднээс их хариуцлага шаарддаг манай мэргэжлийн өргөн хүрээний асуудлуудыг бид хэлэлцэнэ. Дэлхийн мэдээллийн ирээдүй, дээд зэргийн эрч хүчтэй хөгжиж буй ертөнцөд түүний гүйцэтгэх үүрэг, мэдээллийн уламжлалт болон шинэ хэрэгслийн харилцаа хандлага, сэтгүүлчдийн аюулгүй байдал, нийгмийн болон мэргэжлийн хариуцлагын үзэл санаа мэдээллийн хэрэгсэлд хэрхэн ахиж дэвшиж буй, манай үйл ажиллагааны санхүүгийн болон бусад асуудал гэсэн том, жижиг сэдвүүдийг хөндөнө" гэж ИТАР-ТАСС агентлагийн ерөнхий захирал Виталий Ингнатенко дээд хэмжээний уулзалтад оролцогчдод мэндчилэхдээ мэдэгдэв.
Москвад болон дэлхийн мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын удирдагчдын уулзалтаар ОНМХ-д тулгарч буй сорилтууд болон хүчин зүйлүүдийг хэлэлцэж, харилцан сонирхсон хэд хэдэн асуудлыг хөндөж, олдсон боломжуудыг хэрхэн ашиглах, сорилтуудыг хэрхэн дван туулах, хамтран ашигтай ажиллаж, өөрсдийгөө боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэнэ хэмээн Синьхуа агентлагийн ерөнхий захирал Ли Цунзюнь найдаж байна.
Дэлхийн ОНМХ-ийн тлөөлөгчид нэг танхимд дахин цуглаж, санал бодлоо солилцох нь маш чухал ач холбогдолтой" гэж Киодо Цусин агентлагийн ерөнхийлөгч Сатоси Исикава үзэж байна. "Шинэ оролцогчидтой нээлттэй яриа хэлцээ хийнэ хэмээн найдаж байна. Бидний уулзалт амжилттай болно гэдэгтитгэлтэй байна гэж тэрбээр хэлжээ.
Ассошиэйвед Пресс агентлагийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий редактор Жон Данишевски дээд хэмжээний уулзалтыг "сэтгүүлчдийн хамтын нийгэмлэгийн хувьд маш чухал үйл явдал" хэмээн нэрлэжээ. "Хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, засгийн газрын үйл ажиллагаанч ил тод байдлыг дээшлүүлэх, тэд нийгэмд тайлагнадаг байх асуудлыг, тэрчлэн интернэтэд хөгжиж буй нийгмийн сүлжээнүүдэд чуулга уулзалтын үеэр нэн түрүүнд анхаарлаа хандуулна хэмээн найдаж байна" гэж тэрбээр ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна.
Италийн мэдээллийн АДЖИ агентлагийн ерөнхийлөгч Даниэла Паола Вильоне мэдээллийн ертөнцөд интернэтийн гүйцэтгэх үүрэг, интернэтийг мэдээллийн бүрэн дүүрэн эх сурвалж хэмээн үзэх эсвэл олон нийтийг төөрөлдүүлэгч хэрэгсэлд хамааруулах тухай маргаан гэсэн сэдвүүдийг одоо сэтгүүлчид онцгой их сонирхож байгааг тэмдэглэжээ.
З.Амгалан 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш