Израиль улсын ерөнхий сайд асан Ицхак Шамир урьд шөнө 96 насандаа таалал төгслөө гэж израилийн ОНХМХ-үүд мэдээллээ. Тэрээр израилийн засгийн газрыг хоёр удаа тэргүүлж, израилийн парламент кнессетийн дарга байсан ба ГХЯ-ыг бас удирдаж байсан юм “Моссад” израилийн тусгай албанд томоохон албан тушаал бас хашиж байжээ. Ерөнхий сайдын албан тушаалыг удаан хугацаагаар хашиж байснаараа Ицхак Шамир, Менахем Бегины дараа хоёрдугаарт ордог юм. Тэрээр Палестин дахь британын засаглалын эсрэг цогтой тэмцэгч болон Израиль улс байгуулагдсны дараа палестинчуудад буулт хийхийг эрс эсэргүүцэгчийн хувиар алдаршсан билээ.