Солонгосоор Мудан (mudang) буюу бөө нар Өмнөд Солонгосын Инчоноос хөдлөх гэж байгаа усан онгоцон дээр ёслол үйлдэж байгааг дээрх зурагнаас харж болно. Тэд энэ зан үйлийг үйлдсэнээр усан онгоцоор зорчих хүмүүст аз завшаан, сайн сайхныг авчирч, загасчдад аюул учруулдаг буг чөтгөрийг үлдэн хөөдөг гэж үздэг байна.
Бөө мөргөл олон зуун жилийн түүхтэй хэдий ч энэ нь саяхнаас л Өмнөд Солонгосын соёлд дахин нэвтэрч, илүү олон хүн мэддэг болж байгаа юм. 1970-аад онд Өмнөд Солонгосыг дарангуйлан захирч байсан хүмүүс удган зайрангууд олон нийтийг төөрөгдүүлж байна хэмээн үзэж, бөө мөргөлийг устгахаар оролддог байжээ. Харин одоо үед бөөгийн сэдэвтэй кино гарч, телевизийн алдартай шоунуудад удган, зайрангууд оролцож байгаа нь олон нийтийн дунд бөөгийн тухай ойлголтыг нэмэгдүүлж байгаа юм.
Бөө мөргөлийг судалдаг мэргэжилтэн Пак Хьён Жу ярихдаа "Өнгөрсөн үеийг бодвол хүмүүс бөө мөргөлийг илүү сайн ойлгодог болсон, одоо үүнийг соёлын нэг хэсэг гэж үздэг болсон, энэ утгаараа хүмүүс бөө мөргөлд хүндэтгэлтэй ханддаг болсон" гэжээ. Түүний хэлснээр олон нийт бөөг ийнхүү нааштай хүлээж авч байгаа нь стресс ихтэй амьдралын хэмнэл, нийгэм дэх хатуу ширүүн өрсөлдөөн зэрэгтэй нэг талаараа холбоотой аж.
Монголыг бөөгийн хамгийн эртний түүхтэй улс гэж үздэг. Хүннүгийн үеийн судар бичгүүдэд тэмдэглэн үлдээснээр удган, зайрангууд муу зүйлсийг үлдэн хөөж, хүмүүсийг эмчлэн, тэнгэртэй харьцаж хур бороо оруулдаг байсан төдийгүй болох зүйлсийг урьдчилан хэлдэг байжээ.
Wikipedia.org сайтад бичсэнээр 1990-ээд он гарснаар Монголд шашин шүтэх эрх нээлттэй болж, бөө нар дахин гарч ирсэн байна. Гэхдээ Монголын одоогийн зарим удган, зайрангууд онгод тэнгэр гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн итгэл бишрэл дээр дөрөөлөн бизнес хийж, мөнгө олох зорилгоор ажилладаг болжээ.
Э.АМАР