logo
Хоёр тойрогт нөхөн сонгууль явуулна

Хоёр тойрогт нөхөн сонгууль явуулна

2012/07/02
Баянзүрх, Налайх болон Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулахаар болоод байна. Баянзүрх, Налайх дүүрэгт урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Д.Ганхуяг, Ж.Батзандан нар ялалт байгуулаад буй. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, Д.Арвин нар 28 хувьдаа хүрээгүй тул дахин сонгууль явуулж, гурав дахь хүнийг батламжлах юм.
Харин Сонгинохайрхан дүүрэгт МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигч Д.Тэрбишдагва, АН-ын нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг нар сонгогдсон бол МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар, АН-ын нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нар мөн 28 хувьдаа хүрээгүй. Иймд Д.Сумьяабазар, Л.Эрхэмбаяр нар нөхөн сонгуульд оролцох юм. Гэхдээ одоогоор нөхөн сонгуулийн товыг зарлаагүй байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш