logo
Ц.Цогзолмаа, Ч.Ганхуяг нар шүүхэд хандахаа мэдэгдэв

Ц.Цогзолмаа, Ч.Ганхуяг нар шүүхэд хандахаа мэдэгдэв

2012/07/02
Сүхбаатар дүүрэг МАН-аас нэр дэвшсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогцолмаа нар хэвлэлийн бага хурал хийж, дээрх шийдвэрээ мэдэгдсэн. Тэд хяналтын тооллогыг дурын машинд хийхгүй сонгуулийн хэсгийн хорооноос тусгайлан заасан машинд хийх шаардлага тавьж байгаа нь автоматжуулсан төхөөрөмжөөр санал хураах журмыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Иймд тэд сонгуулийн санал тооллогыг гар аргаар хийх боломж олгож өгөхийг СЕХ-оос хүсч, саналын автомат системд итгэхгүй байгаа сонгогч олныг төдийгүй, нэр дэвшигчдийн эргэлзээг тайлж өгөхийг хүсэв.
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Д.Сумъяабазарын автоматаар тоолсон саналын хуудас, гар аргаар тоолсон дүнгээсээ 120 хуудсаар зөрсөн зэрэг санал тооллогын үед гарсан олон тооны зөрчлөөс үүдээд автомат машины тоон дүнг гар аргаар тоолсон дүнтэй тулгах шаардлагатай хэмээн тэд хэлж байсан. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг Сүхбаатар дүүргийн сонгогчид бидний өгсөн санал үнэхээр бодитой тоологдсон эсэхэд эргэлзэж байна гэдгээ нэр дэвшигдэд илэрхийлсэн аж. Хэрэв нам эвслүүд төдийгүй нэр дэвшигчдийн тавьсан санал шаардлагыг СЕХ хүлээж авахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзвал хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш