logo
Дуучин Адел бие давхар болжээ

Дуучин Адел бие давхар болжээ

2012/07/02
Дуучин Адел найз залуу Саймон Конекигоосоо хүүхэдтэй болжээ. Тэд нэгдүгээр сараас үерхэж эхэлсэн юм. Грэммигийн шагналт дуучин жирэмсэн болсон талаараа өөрийн вэбсайтдаа мэдээлсэн байна. Мөн тэрээр өөрөө болон найз залуу нь тун баяртай байгаа талаараа бичжээ.
Олон мянган шүтэн бишрэгчид нь Аделд баяр хүргэж, аз жаргал хүссэн байна. Англи дуучин өнгөрөгч 10-р сард Vogue сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ гэр бүлтэй болбол эрэгтэй хүүхэд төрүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж байжээ. Тэрээр "Би эрэгтэйчүүдтэй их сайн таардаг, найзуудын маань ихэнх нь эрчүүд, тиймээс би гэр бүлтэй болбол таван хөвгүүнтэй болохыг хүсч байна, хөвгүүд ээждээ хайртай байдаг" гэж ярьж байсан юм.
Аделийн "21" цомог өндөр амжилт олсон бөгөөд түүний хуучин найз залуугийнхаа талаар бичсэн дуунууд нь тус цомогт багтжээ.
Тэрээр "Drop4Drop" нэртэй буяны байгууллагын гүйцэтгэх захирал Конекитой өнгөрсөн зун танилцсан тухай мэдээлэл байна. Конеки хуучин эхнэр Клари Фишерээсээ 2008 онд салсан аж.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш