logo
Английн хатан хаан Умард Ирландад айлчиллаа

Английн хатан хаан Умард Ирландад айлчиллаа

2012/07/02
Английн хатан хаан хоёрдугаар Элизабет Умард Ирландад хоёр өдрийн айчлал хийсэн байна. Хатан хаан айлчлалынхаа хоёр дахь өдөр Белфаст хотын театрт болсон арга хэмжээний үеэр Ирландын армийн командлагч асан, тэргүүн сайдын орлогч Мартин Макгиннесстэй анх удаа гар барьжээ. Энэ нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээхэн татсан үйл явдал болсон байна. Учир нь Макгиннесийн "Шинн Фейн" намынхан өмнө нь Английн хатан хаантай холбоотой арга хэмжээнд хэзээ ч оролцож байгаагүй аж.
Ирландын ерөнхийлөгч Майкл Хиггинс, тэргүүн сайд Петер Робинсон нар мөн Элизабеттай уулзсан байна.
Стормонт мужид хоёрдугаар Элизабетын хаан ширээнд суусны 60 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ болжээ. Энэ арга хэмжээг 20 мянга орчим хүн үзсэн байна. Энэ үеэр хатан хаан болон түүний нөхөр ханхүү Филип нар машинаар явж, Ирландын ард иргэдтэй мэндчилжээ. Мөн тэд аялагч жуулчдын сонирхлыг ихээр татдаг Титаник Белфаст төвд зочилсон байна.
Элизабетын айлчлалын гол зорилго нь Англи, Умард Ирландын харилцааг сайжруулахад чиглэгдсэн байна. Хоёр улс нэгэн цагт дайсагнасан харилцаатай байсан билээ.
Ирландын ерөнхий сайдын төлөөлөгчийн мэдээлснээр өнгөрсөн онд хатан хааны Ирландын Бүгд Найрамдах улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ төвшинд аваачсан хэрэг болсон байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш