Ардчилсан, чөлөөт сонгуулиар сонгогдсон Египетийн анхны ерөнхийлөгч Мохаммед Морси бямба гаригт тангарагаа өргөлөө. Цэргийн зөвлөлийн тэргүүн, маршал Хуссэйн Тантави түүнд баяр хүргэсэн байна. Морси парламентын үйл ажиллагааг дахин сэргээнэ гэдгээ амлаад, одоо цэрэг арми улс үндэстэн, хил хязгаараа хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэнэ гэж хэлжээ. Лалын Ахан Дүүс хөдөлгөөний улс төрч Кайрын их сургууль дээр хэлсэн үгэндээ цэргийн зөвлөл ард түмний хүсэл эрмэлзлэлийг хүндлэх ёстойг онцолсон байна. Тангараг өргөх ёслол болон Морсигийн мэдэгдлийг Египетийн телевизээр шууд дамжуулжээ.
Хосни Мубаракийг огцорсны дараа Египетийн төрийн эрхэнд гарсан цэргийн зөвлөл хууль тогтоох, төсвийг захиран зарцуулах гэх мэт ихэнх эрх мэдлийг авсан нь ард иргэдийн дургүйцлийг хүргээд байсан. Цэргийн зөвлөл ерөнхийлөгчийн эрх мэдлийг ч нилээд хязгаарлаад байгаа юм.
Гэхдээ Морси өөрөөс шалтгаалах бүхнийг хийж, улсынхаа эдийн засгийг сайжруулах арга алхмуудыг авна гэдгээ амлажээ. Мөн тэрээр өнгөрсөн оны бослогын үеэр баривчлагдсан иргэдийг суллуулах тал дээр анхаарал тавьж, жагсагчид амь үрэгдсэн хэрэгт буруутай хүмүүсийг шүүнэ гэж мэдэгдсэн байна.
Ийнхүү цэргийн зөвлөлтэй харилцах харилцаа Морсигийн хувьд хамгийн гол шалгуур болж мэднэ. Генерал Мохаммед ал-Ассарын мэдэгдсэнээр цэргийн зөвлөлийн тэргүүн, маршал Хуссэйн Тантави Морсигийн үед батлан хамгаалахын сайдаар ажиллах юм байна.
Морсиг Египетийн хүн амын ихэнх хувийг бүрдүүлдэг лалын шашинтнууд идэвхтэй дэмжсэн билээ. Гэвч тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн, христийн шашинтныг томилохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байжээ.
Э.АМАР