-Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн мэдэгдэл-
Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд 2012 оны зургадугаар сарын 28-нд ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг 4 залуу, 1 эмэгтэйгийн хамтаар дайран орж сэтгүүлч зураглаачдыг зодсон байна. Халдлагад өртсөн 5 сэтгүүлч, 4 зураглаач бүгд тархиндаа гэмтэл авсан бөгөөд 2 зураглаачийн тархины яс цуурчээ.
УИХ-ын сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатарын төлөө ажиллаагүй гэх шалтгаанаар Б.Ганзориг нар нь тус телевизийн ажилтнуудыг зодсон бөгөөд Л.Мөнхбаатар нь тус телевизийн хувь эзэмшигч гэсэн мэдээлэл байна.
Сэтгүүлчдийг айлган сүрдүүлж байгаад техник хэрэгслүүдийг нь унтраалгасны дараа зодож бэртээсэн, редакцын бие даасан байдалд шууд халдсан энэхүү зэрлэг балмад үйлдлийг Монголын сэтгүүлчдийн эвлэл эрс буруушааж, гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авахыг хууль хяналтын байгууллагуудаас хүсч байна. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг манай байгууллага анхааралтай ажиглаж, эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдээ ямар ч тохиолдолд хамгаална гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Халдлагад өртсөн ажилтнуудыг мэдүүлгээсээ буцах, нэхэмжлэлээ буцаан татахыг шаардах, ил далд хэлбэрээр айлган сүрдүүлэх, сэтгэл зүйн дарамтад оруулах оролдлого гарч болзошгүй байгаа тул хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллагууд энэ хэрэгт анхаарлаа хандуулж, МСЭ-тэй хамтран ажиллахыг уриалж байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэл