logo
Намын жагсаалтаар суудал хуваарилбал...

Намын жагсаалтаар суудал хуваарилбал...

2012/07/02
Сонгуулийн урьдчилсан дүн гарч УИХ-д суух хүмүүсийн нэрс тодорч зарим нэг нь эхнээсээ гишүүний түр үнэмлэхээ гардан аваад байгаа билээ. Холимог тогтолцоогоор болсон сонгуулийн мажоритар 26 тойргийн 48 мандатаас 46 нэр дэвшигчийн нэр үндсэндээ тодорхой болоод буй. Харин хоёр мандатад дахин санал хураалт болохоор болоод буй.

Пропорциональ буюу хувь тэнцүүлэх сонголтоор 28 хүнийг намуудад өгсөн саналын хувиар тооцон, тухайн намуудын гаргасан жагсаалтаас тооцох учиртай. Урьдчилсан дүнгээр АН 35.32, МАН 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22.31, ИЗНН 5.51 хувийн санал аваад байна.

Харин бусад нам, эвсэл таван хувийн босгыг давж чадаагүй учир жагсаалтаас нь нэр дэвшигчид УИХ-д сонгогдох боломжгүй болсон. Тиймээс таваас дээш хувийн санал авсан намуудын хувийг нийт нийлбэрийг гаргаж 28 суудалдаа хувааж хамгийн их ногдвор гарснаас суудлыг хуваарилах ёстой. Ингэж тооцвол АН-ын жагсаалтаас 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-аас долоо, ИЗНН-аас хоёр хүн УИХ-ын гишүүн болох боломжтой болоод байна.

Энэхүү болзлыг хангасан хүмүүсийг харвал:

АРДЧИЛСАН НАМ
1. Н.Алтанхуяг АН-ын дарга
2. З.Энхболд УИХ-ын гишүүн
3. Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн
4. Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн
5. Д.Эрдэнэбат АН-ын ЕНБД
6. Ш.Түвдэндорж Нийслэлийн АН-ын дарга
7. Р.Бурмаа “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн
8. Ц.Баярсайхан УИХ-ын гишүүн
9. Р.Гончигдорж УИХ-ын гишүүн
10. М.Батчимэг Ерөнхийлөгчийн зөвлөх

МОНГОЛ АРДЫН НАМ
1. С.Батболд МАН-ын дарга
2. У.Хүрэлсүх МАН-ын ЕНБД
3. Д.Дэмбэрэл УИХ-ын дарга
4. Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн
5. Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн
6. Ц.Нямдорж УИХ-ын гишүүн
7. Н.Энхболд УИХ-ын дэд дарга
8. Я.Содбаатар МАН-ын нарийн бичгийн дарга
9. Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн

МАХН-МҮАН-ЫН "ШУДАРГА ЁС" ЭВСЭЛ
1. Ч.Улаан УИХ-ын гишүүн
2. Н.Батцэрэг МҮАН-ын ЕНБД
3. М.Сономпил “Залуу монгол” корпорацийн ерөнхийлөгч
4. З.Баянсэлэнгэ МАХН-ын Мянгатын дарга
5. О.Баасанхүү “Дэлгэрэнгүй хууль” ТББ-ын тэргүүн
6. Ц.Цолмон МҮАН-ын бодлогын зөвлөлийн дарга
7. Ц.Оюунбаатар Нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн

ИРГЭНИЙ ЗОРИГ - НОГООН НАМ
1. С.Оюун УИХ-ын гишүүн
2. С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын дарга  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш