УИХ-ын сонгуулийн 24-р тойрог Чингэлтэй дүүрэгт МАХН-МҮАН-ны “Шударга ёс ” эвсэлээс ялалт байгуулсан Г.Уянга долдугаар сарын нэгний өдрийн морин цагт 01 дугаар бүхий гишүүний түр үнэмлэхээ тойргийн хорооноос гардан авлаа.
Тэрээр ярихдаа: Ард түмэн намайг өөрсдийнх нь охин хэмээн итгэн найдаж бусад нэр дэвшигчдээс илт давуу саналаа өгсөн. Тийм болохоор иргэдийнхээ итгэлийг дааж ард түмний гишүүн болж ачыг нь хариулах болно. Энэ удаа Чингэлтэйчүүд бүх монголчуудынхаа өмнөөс маш хариуцлагатай, ухаалаг сонголт хийсэнд нь баяртай байна.
ЧД-ийн 12-р хорооны иргэн н.Жамбалдорж: Чингэлтэйчүүд бүгд Г.Уянгааг дэмжиж байсан. Монголчуудынхаа төлөө ихийг хийж чадах мундаг эмэгтэйг УИХ-д суух болсонд сэтгэл тэнийж байна. Одоо л эх орон минь бидэнд үлдэж ядуугийн зовлонгоос иргэд салах боллоо. Энэ хэцүү үеийг бид мартах үе эхэлж байна.
Ийнхүү иргэдийнхээ хүндэлэл итгэлийг хүлээсэн гишүүний хийх ажил бүр эх орон, ард түмнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө байх ажээ.