logo
НАТО-ын цэргийн 3 албан хаагч Афганистанд алагдлаа

НАТО-ын цэргийн 3 албан хаагч Афганистанд алагдлаа

2012/07/03
Афганистан дахь НАТО эвслийн хүчний 3 цэргийн албан хаагчийг афганы цагдаагийн дүрэмт хувцастай этгээд буудаж амь насы нь хороосон байна. Афганистаны аюулгүй байдлын ажиллагаанд харилцан үйлчлэх олон улсын хүчний төлөөлөгч ингэж мэдэгдсэн байна. 18 дахь удаагаа болж байгаа ийм дайралтаас болж амиан алдагсадын тоо 26-д хүрээд байна. Дайрсан этгээд буудалцааны явцад шархдаж, баригдсан ба болсон явдлыг мөрдөн байцааж, афганы цагдаагийн хүчинд хамаатай эсэхий нь тогтоох юм. НАТО-гийн цэргийн албан хаагчид руу дайрсан хэд хэдэн ажиллагааны хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээсэн бөгөөд өөрийн хүмүүсээ тус улсын цагдаагийн хүчинд шургалуулсан гэж зарласан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш