Зорчигчдод өгөх байсан хүнсий бүтээгдэхүүнийг идсэн онгоцны бүхээгийн ажилтан тойрох хуудсаа зуруулжээ. Өмнө нь ийм хэрэг дэлхийн иргэний агаарын тээврийн түүхэнд гарч байгаагүй юм. Бельгийн Brussels Airlines агаарын тээврийн компани бүхээгийн ажилтнаа халах шийдвэр гаргажээ. Ажлаасаа халагдсан хүний нэрийг агаарын тээврийн компани нууцалсан байна. Бүхээгийн ажилтан нислэгийн үеэр бизнес ангилалын зорчигдод өгөх ёстой байсан 12 ширхэг нарийн боовыг 5-р сарын 23-нд идсэн юм байна. Зорчигдодын хүнснээс хороосоных нь төлөө бүхээгийн ажилтан халагдсан юм байна. Brussels Airlines компаний мэдэгдсэнээр ажлаасаа халагдсан бүхээгийн ажилтан өмнө нь олон удаа ажлын хариуцлага алдаж, сануулга авч байсан гэж хэвлэлийнхэнд тайлбарлажээ. Тус компаний үйлдвэрчний эвлэл 12 ширхэг нарийн боод идсэн бүхээгийн ажилтанг халсаныг эсэргүүцэж байгаа ажээ. Цалин бага, ажлын нөхцөл хүнд байдаг. Бүхээгийн ажилтнууд нислэгийн үеэр өөрсдөө өлсгөлөн шахуу байдаг гэж үйлдвэрчний эвлэлээс гаргасан мэдэгдэлд дурьджээ. 2011 оны 11-р сард Бельгийн Brussels Airlines компаний ажилчид цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт зохион байгуулж байлаа.