logo
Тироназаурус батаарыг Монголд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарлаа

Тироназаурус батаарыг Монголд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарлаа

2012/07/03
АНУ-ын Даллас хотын шүүх Монголоос олдсон болох нь батлагдсан Тиранозаурус батаарыг эх оронд нь шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Улмаар энэ сарын 22-нд Нью-Йорк хотын Кюинс дүүрэг дэх агуулахын байранд хадгалагдаж байгаа олдворыг АНУ-ын Засгийн газрын хамгаалалтад авчээ. Ийнхүүдуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тироназаурус батаарыг мөдхөн эх оронд нь авчрахаар болов. Шүүх хуралд Монголыг төлөөлж АНУ-ын хуульч Роберт Пайнтер болон палеонтологич М.Болорцэцэг нар оролцсон аж. Манай талаас 1921 оноос хойшхи бүх Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг АНУын шүүх рүүявуулсан байна. Ингэснээр 1924 оноос хойшхи хуулиудад “Ийм олдворууд төрийн өмч бөгөөд ард түмний хамгаалалтад байна” гэсэн заалтууд байгаа нь олдворыг Монголын хуулийг зөрчиж гаргасан, АНУ-д хууль бусаар зарах гэж байсныг нотолж байгаа билээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш