Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Азийн түнш орнуудын бүлгийн ээлжит хуралдаан 6 дугаар сарын 29-ний өдөр болж тус байгууллагын энэ жилийн дарга Ирланд улсын Байнгын төлөөлөгч Оин О'Лири 6 дугаар сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнгийн талаар товч мэдээлэл хийв.
Тэрээр айлчлалын дүнг 7 дугаар сард багтаан Байнгын зөвлөлд танилцуулж улмаар Монгол улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн энэ хурлаар Афганистаны дипломат албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс ЕАБХАБ-тай хамтран өнгөрөгч 4 дүгээр сард зохион байгуулсан сургалт-семинарын дүнгийн талаар болон 6 дугаар сарын 28-нд болсон УИХ-ын ээлжит сонгуулийн талаар Элчин сайд Ж.Энхсайхан тус тус товч мэдээлэл хийлээ гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.