“Айвенхоу Майнз” компани одоогийн нэрээ Оюутолгойн баялаг буюу "Turquoise Hill Resources" гэж шинэчлэхээр тогтсоноо зургадугаар сарын сүүлчээр зарлажээ.
Энэхүү шинэ нэрээ энэ оны наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөржүүлж, мөн сарын 6-ны өдрөөс эхлэн компанийнхаа хувьцааг Торонто, Нью-Йорк, Nasdaq-ийн бирж дээр TRQ гэсэн кодтойгоор худалдаалах ажээ. “Айвенхоу Майнз” компанийнмэдээлж буйгаар зургадугаар сарын байдлаар “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай байжээ. Наймдугаар сарын эцсээр зэсийн хүдэр боловсруулж, ирэх оны нэгдүгээр хагасаас бүтээгдэхүүнээ экспортолж эхэлнэ хэмээн төлөвлөж байгаа тус компанийн хувьд эрчим хүчний хэрэгцээгээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм. Монгол, Хятадын Засгийн газар төсөлд шаардлагатай эрчим хүчийг импортлох талаар яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд Хятадаас импортлох эрчим хүчний дамжуулах шугамыг тавих ажил долдугаар сард дуусна гэж тус компанийн зүгээс мэдэгджээ.
Г.Уран
МОНЦАМЭ