ОХУ-ын Буриадын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан Дашдорж Итгэлов буюу Итгэлт хамбын нэрэмжит наадамд Монголын уран бүтээлчид тэргүүн байрт шалгарчээ.
Итгэлт хамбын мэндэлсний 160 жилийн ой, бясалгаж эхэлсний 85 жилийн ойд зориулж зохион байгуулсан тус наадмын үеэр Итгэлт хамбад зориулан 10 төрлийн эрдэнэсээр өргөл өргөсөн байна. Тэрхүү эрдэнэс нь алт, мөнгө тэргүүтэн бус, харин урлаг, уран зохиолын 10 нандин бүтээл буюу “10 эрдэнийн өргөл” байв. Наадамд ирсэн бүтээлүүдийг гурван номинацид 10 төрлөөр үнэлсэн бөгөөд Монгол Улсын уран бүтээлчид тэргүүн байрыг эзэллээ. Монгол Улсаа төлөөлж оролцсон “Будда” продакшны захирал Ц.Гүрсэдийн шүлэг, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн аялгуу, Улаанбаатар чуулгын дуучин Д.Ариунбаатарын дуулсан шинэ уран бүтээл болох Итгэлт хамбад зориулсан "Гурван цагийг эрхшээгч" дуу тэргүүн байр эзэлсэн байна. Дашрамд дуулгахад Оросын буддистуудын тэргүүн Итгэлт хамба 1927 оны зургадугаар сарын 15-нд бясалгасан чигтээ бурхан болсон бөгөөд түүний амьдрал, vйл ажиллагааны талаар олон ном, кино хийж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсаар байгаа юм. Гэхдээ эрдэмтэд одоо хүртэл Итгэлт хамбын мөнх биеийн нууцыг тайлж чадаагүй байна.
Д.Догсмаа