logo
“Бодь” группийн мэдэгдэл

“Бодь” группийн мэдэгдэл

2012/07/03
УИХ-ын сонгуулийн дүн гарч байгаа өдрүүдэд зарим нам эвсэл, түүний нэр дэвшигчид сонгуульд ашигласан санал тоолох автомат төхөөрөмжийг “Бодь” групп нийлүүлсэн, төхөөрөмж нь алдаатай ажиллаж сонгуулийн дүнг бодит байдлаас зөрүүтэй гаргасан мэтээр нийтийг төөрөгдүүлсэн, компанийн нэр хүндэд халдсан хариуцлагагүй мэдээлэл хийж байна.
Тухайлбал
- Санал тоолох машиныг Америкийн компанитай хамтран “Бодь” групп оруулж ирсэн
-программ хангамжийг хийсэн “Интерактив” компани нь “Бодь” группийн охин компани гэх мэтээр мэдээлсэн нь огт ор үндэслэлгүй юм.
“Бодь” групп нь санал тоолох төхөөрөмж, түүний программ хангамж нийлүүлэх аливаа үйл ажиллагаанд ямарч хамаагүй бөгөөд огт оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн “Интерактив” гэдэг охин компани манай компанид байхгүйг мэдэгдье.
Хэрвээ энэ улс төрийн зорилготой, санаатай гүтгэлгээ зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно.

“Бодь” групп 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш