logo
Н.Энхбаярын нарын гомдлыг цэц өнөөдөр хэлэлцэнэ

Н.Энхбаярын нарын гомдлыг цэц өнөөдөр хэлэлцэнэ

2012/07/03
МАХН-МҮАН-ын “Шударга ёс эсвэл”-ээс нэр дэвшигч Н.Энхбаяр, С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, Н.Санжаадорж нарыг СЕХ бүртгэж авахаас татгалзсан. Тиймээс тэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан билээ. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр хэлэлцэх юм. Гомдолдоо “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” –ээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж гэж үзэн, танайд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9-р зүйл, 8-р зүйлийн 2,6-ийг удирдлага болгон өргөдөл гаргаад байгаа. Өргөдлийн дагуу хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байгаа хэдий ч УИХ-ын сонгууль ойртсон тул аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэж өгнөүү” гэжээ. Харин Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн аваад энэ сарын 26-нд та бүхний гомдлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдээд байсан юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш