Давстай усны матраар элбэг Филиппинд дэлхийн хамгийн том матар байдаг гэнэ. 6.17 метрийн урттай “Лолонг” нэртэй уг матар нь дэлхийн давстай усны хамгийн том матар болжээ. Лолонгийг өнгөрсөн даваа гарагт Геннисийн дээд амжилт номонд оруулсан байна. 1075 килограммын жинтэй уг матар нэг жижиг автомашинтай тэнцдэг бөгөөд урьдны “Кассиус” нэртэй матрын тогтоосон амжилтыг эвдэж чаджээ. 1984 оноос хойш Австралийн Күинсланд мужид орших Рептилэн хүрээлэнд амьдрадаг байсан “Кассиус” нэртэй матар 5.48 метрийн урттай байдаг байжээ.
Б.Ууганчимэг
www.mminfo.mn
Б.Ууганчимэг
www.mminfo.mn