logo
Туул голд 14 настай эрэгтэй хүүхэд унаж, осолджээ

Туул голд 14 настай эрэгтэй хүүхэд унаж, осолджээ

2012/07/03
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд түр зуурын бороо орж үерийн далан сэтэрснээр 10 гаруй айл усанд урсчээ. Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас зүүн урагш 40 км-т Гангуу гэдэг газар түр зуурын борооны улмаас найман айлын гэр үерт автаж нурсан байна. Түүнчлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо “Цэлмэг” хотхоны урд Туул голд 14 настай эрэгтэй хүүхэд унаж осолдсоныг Онцгой байдлыг албан хаагчид эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байна. Ер нь энэ сард хур бороо элбэгтэй байх бөгөөд үер усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас нийт ард, иргэдэд анхааруулж байна.

Х.Өнөр
www.mminfo.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш