Иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг өнгөрсөн зургадугаар сараар тасалбар болгосон байгаа. Тэгсэн ч иргэдийн дунд энэ мөнгийг цаашид олгох юм гэсэн яриа байгаа билээ. Энэ талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодруулахад “Энэ бол өрөөсгөл ойлголт байна. Иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг цаашид олгохгүй. УИХ, Засгийн газраас ингэж шийдвэрлэсэн болохоор иргэд хий хоосон зүйлд итгэж, өөрсдийгөө хуурах хэрэггүй. Хэн нэгэн ингэж ярьсан бол үүнийг худлаа гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улс цаашид хавтгайруулсан халамжаа цэгцлэх бодлого барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхлэх юм. Тэгэхээр 21 мянган төгрөгийг цаашид үргэлжлүүлэн олгоно гэдэг худлаа яриа шүү. Ийм асуудал байхгүй” гэлээ.
Л.Дэлгэр
www.mminfo.mn
Л.Дэлгэр
www.mminfo.mn