Эрдэмтэд Америкийн НАСА агентлагийн /Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний төв/ "Кассини" хэмээх автомат станцын тусламжтайгаар Санчир гарагийн томоохон дагуул болох Титан дээр газар доорх далай байгааг илрүүлсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ.
Судлаачид уг станцын 2004 оноос 2011 оны хооронд цуглуулсан мэдээллийг судалсныхаа дараа уг гарагийн мөсөн гадаргуун дор 100 км-ийн гүнд далай байгаа гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. "Кассини" станц нь Титаны дээгүүр зургаан удаа нисчээ. Титанаас гадна Бархасвадь гарагийн дагуул Европ, Санчир гарагийн бас нэгэн жижигхэн дагуул Энцелад гараг дээр газар доорх далай байж магадгүй гэж таамаглаж байна.
"Титаны гадаргуун дор байгаа далайн ус нь цэвэр ус эсвэл бага зэрэг давсны хольцтой байж магадгүй" гэж судалгаанд оролцсон Италийн "Ла Сапиенца" их сургуулийн эрдэмтэн Лучиано Есса ярьжээ. Гэхдээ Титаны хэвлийд байгаа ус нь энэ гараг дээр амьдрал байгааг нотлох баттай нотолгоо болохгүй гэж тэрбээр хэлсэн байна.
Эрдэмтэд Титантай холбоотой бас нэгэн нээлт хийснээ саяхан мэдээлсэн юм. Тэд "Кассини" станцын бүхээгээс авсан гэрэл зургуудыг судлан уг гарагийн төв хэсгээс метан нуур илрүүлжээ. Өмнө нь энэ тэнгэрийн биетийн зөвхөн захын хэсгүүдэд л нуур байгаа гэж үздэг байв.
Титан нь Нарны аймгийн нягт агаар мандалтай цөөхөн гарагуудын нэг юм. Гэхдээ дэлхийнхээс ялгаатай нь уг гарагийн агаар мандал нь метан, азотын хийгээс тогтдог байна. Агаар мандалд нь метаны хий байгаа учраас амьдрал байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
"Кассини" станцыг 1997 онд сансарт хөөргөсөн бөгөөд 2004 онд Санчир гарагт хүрсэн байна. Уг станцын ажиллагааг 2008 онд дуусгахаар төлөвлөж байсан боловч эхлээд 27 сараар дараа нь 2017 он хүртэл сунгасан байна.
Эрдэмтдийн судалгааны дүнг Америкийн шинжлэх ухааны "Сайенс" сэтгүүлд нийтэлжээ.
Д.Жаргал