Хүнсний гол нэрийн барааны үнэ зургадугаар сарын 27-ны байдлаар өмнөх сарын дундаж үнээс харьцуулахад 0.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Махны дундаж үнэ: 2012 оны 6-р сарын 27-ны байдлаар өмнөх 5-р сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.5-3.9 хувь, адууны махны үнэ 4.7 хувь, ямааны махны үнэ 4.9 хувь, хонины /ястай/ махны үнэ 2.9 хувиар тус тус өссөн байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-2.6 хувиар буурсан бол, хонины /ястай/ махны үнэ 3.9 хувиар өсч, бусад төрлийн махны үнэ тогтвортой байлаа. 2012 оны 6-р сарын 27-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7400 төгрөг, хонины цул мах 7975 төгрөг, үхрийн /ястай/ мах 8057 төгрөг, үхрийн цул мах 9344 төгрөг, ямааны мах 5800 төгрөг, адууны мах 6471 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2012 оны 6-р сарын 27-ны байдлаар гурилын үнэ өмнөх 5-р сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны савласан дээд гурилын үнэ 1.6 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.5 хувиар буурсан байна. Харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад дээрх гурилын үнэ тогтвортой байжээ.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 6-р сарын 27-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 5-р сарын үнэтэй харьцуулахад 2.0 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх 5-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар өсч, харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байжээ.
Н.Туяа
МОНЦАМЭ