Монгол Консерватив нам шинээр байгуулагдсанаа баталгаажуулахаар улсын дээд шүүхэд өргөдлөө хүргүүлсэн байна. Тэд Монголд улс төрийн намууд ялгарах үзэл баримтлалгүй болж ард түмний өмнө адил зүйлийг ярьж байгаа нь иргэдийг зөв, шудрага сонголт хийхэд нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн дагуу нам байгуулах өргөдлөө өгсөний дараа олон нийтэд шинэ намаа зарлах ёстой гэсэн заалтын дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд намынхаа үйл ажиллагаа зорилго,мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Тус намынхан монгол хүн Монголд нэгд байх үзлийг баримтлан мөрийн хөтөлбөрөө Монгол хүний сайн сайхан, хойч ирээдүй төлөө итгэлтэйгээр хэрэгжүүлж Монгол хүний сэтгэлгээний хурдыг дэлхийд тунхаглах гэнэ.