Хүний эрхийн үндэсний комисс Багануур дүүргийн чанга дэглэмтэй 427дугаар ангид гэнэтийн шалгалт хийжээ. Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтанг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог. Гэхдээ хорихынхашаанд доторх үйлдвэрлэлдээ ажиллуулах боломжтой. Гэтэл тус ангийнхоригдлуулыг хорихын хашаанаас гаргаж ажил хийлгэсэн зөрчил илэрчээ.Харин жирийн дэглэмтэй ангийн ялтнууд тусгай гэрээний үндсэн дээражиллаж болох аж.Мөн нэг хүнд ногдох талбай бага байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, нэг өрөөнд 6-8 хүнийг хорьж байсан байна. Уг нь тус анги шинээр баригдсан олон улсын стандартад нийцсэн анги гэж өөрийгөө тодотгодог аж. Гэтэл НҮБ-ээс батлагдсан стандартад хүрээгүй байна. Тэд яг стандартыг хэрэгжүүлнэ гэвэл төсөв хөрөнгө хүрэхгүй гэсэн тайлбар өгчээ.