logo
Гол дагуу эргүүл ажиллаж байна

Гол дагуу эргүүл ажиллаж байна

2012/07/04
Зургадугаар сарын сүүлээр ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаар үер бууж, гол мөрний усын түвшин нэмэгдэж үерийн аюултай байдалд ороод байгаа.  Мөн сүүлийн үед иргэд агаар салхинд гарах нэрийдлээр голын усанд унах, сураггүй болох зэрэг олон асуудал тулгарч байна.  Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэй Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Онцгой байдлын ерөнхий газарт үерийн дуудлага хир ирж байна?
-Сүүлийн үед баруун болон төв, говийн аймгуудад түр зуурын усархаг дуу цахилгаантай бороо үргэлжлэн орны улмаас голын усны түвшин нэмэгдэж үеэр усны аюулд хүрээд байгаатай холбогдулан дуудлага нилээд ирж байгаа. Голын усны түвшин 70 см нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-т ирүүлсэн мэдээллээр бол 12 аймгийн 25 суманд болсон үерийн үеэр 36 хүн осолдсоноос 12 нь бага насны хүүхэд байгаа. Энэ нь эцэг эхчүүдбага насны хүүхдүүддээ анхаарал тавих, хараа хяналтаа сул байгааг харуулж байгаа юм.

-Иргэд агаар салхинд гарах нэрийдлээр голын усанд унах тохиолдол ихэсч байна. Энэ талаар?
-Ойрын өдрүүдэд ОБЕГ-т голын усанд унасан гэх дуудлага багагүй ирж байна. Энэ нь найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ салхинд гарах явдал ихсэнтэй холбоотой. Ард иргэд маань агаарт гараад наргиж, цэнгэхдээ бага насны хүүхддээ тавих анхаарал нь сулардгаас болж бага насны хүүхэд усанд осолдох нь ихсэж байгаа. Улмаар согтуу болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүс усанд унах тохиолдол ч гарсан. ОБЕГ-т ирсэн мэдээлээс харахад ид халах үе буюу 13-19 цагийн үед иймэрхүү дуудлага ирэх нь нэмэгддэх хандагатай байгаа.

-Энэ тал дээр ОБЕГ ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Өчигдрөөс эхлэн Нийслэлийн цагдаагийн газраас мотоцикль болон морьтой цагдаа нарыг голын дагуу эргүүлд гаргаж иргэдийг болзошгүй аюулаас амгаалах, урьчилан сэргийлэх зэрэг ажиллуудыг хийж эхлээд байна. Мөн ОБЕГ-ын харьяа аврах отряд, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-н хүртэл хугацаанд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, иргэдэд өөрсөд нь сэрэмжлүүлэг өгөх, урьчилан сэргийлэх арга замыг суртачлах ажлуудыг хийж байгаа.

Улмаар Хар усан тохойгоос Биокомбинатыг орчмын голуудад завтай эргүүл гаргаж ажиллуулж байна. Иргэддээ хандаж хэлэхэд бага насны хүүхэд болон өөр өөрсдөө анхаарал болгоомжтой байж гарч болзошгүй гамшгаас урьчилан сэргийлэхийг зөвлөх байна. Мөн ойрын хэдэн өдөрт түр зуурын бороотой гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн. Иймд иргэд олон нийт гол дагуу амрах үедээ хараа хяналтаа сайжруулахыг зөвлөх байна.

Д.Нэргүй 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш