logo
Наадмын үеэр 650 худалдаа үйлчилгээний цэг ажиллана

Наадмын үеэр 650 худалдаа үйлчилгээний цэг ажиллана

2012/07/04
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг ажиллах бөгөөд эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах юм байна.Энэ жилийн наадмын хувьд өнгөрсөн жилүүдийнхээс ялгаатай нь Засгийн газрын тогтоол гарч бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Өмнөх давааны барилдаан дуусч, бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацаа таван минут байна. Тогтсон хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараачийн бөх ам авахаар болсон. Мон Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулахаар болсон билээ.Наадмын нээлт болоод хүндэтгэлийн тоглолт нь наадамчин олны хамгийн үзүүштэй зүйл байдаг бөгөөд эдгээрийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа, санхүүмөнгөний асуудал шийдэгджээ. Түүнчлэн, Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог энэ жил 1500-гаар нэмж 4500 болгосон. Хүй долоон худгийн морь барианы газарт 30 метрийн урттай сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж байгуулна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш