Үндэсний их баяр наадмын өмнө 2008-2012 оны УИХ-ын хаалтыг хийж, шинээр бүрдэж байгаа УИХ-ыг эмхлэн байгуулж, шинэ гишүүд тангарагаа өргөх хэрэгтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.
Энэ тухай өнөөдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцжээ. Бүлгийн дарга Ч.Сайханбилэг энэ талаар мэдээлэхдээ, УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явж байх ёстой. Ганц нэг тойргийн асуудлаас болж шинэ УИХ бүрдэх ажил саатаж болохгүй. Тиймээс хаврын чуулганыг хааж, шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг яаралтай хийх ёстой гэж үзээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд албан бичиг хүргүүллээ гэсэн юм.
Мөн иргэдийг хууль бус үйлдэлд турхирах, уриалан дуудах үйл ажиллагаа явуулахгүй байхыг төр засгийн байгууллага, улс төрийн намууд, төрийн бус байгуулагуудад уриалсны дээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын удирдлага хөнгөн хуумгай шийд яаран гаргахгүй байхыг бүлэг сануулж байгаа юм байна.
Мөн хаалтын хуралдаан хийхээс өмнө УИХ-д суудалтай намын бүлэг хугацаагүй завсарлага авдгийг зогсоох хууль эрх зүйн орчинг цэгцэлж дуусах ёстой гэж үзэн, Ө.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг одоогийн УИХ батлах ёстой гэсэн байр суурийг бүлэг баримталж байгаа юм байна.
Түүнчлэн Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-ын сонгуулийн хууль, НИТХ-ын сонгуулийн хуулийн үзэл санаа зарчмуудтай нийцүүлэн, сая болсон санал хураалтын үеэр гарсан зүйлүүдээс санаа авах зүйлийг тусгаад хуулийн төслөө сайжруулах үүргийг бүлгийн ажлын хэсэгтээ өгчээ.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах тухай мэдээллүүд гараад байгаа талаарх сэтгүүлчдийн асуултад Ч.Сайханбилэг дарга, хамгийн олон суудал авсан нам бол АН. Бид олонхийг бүрдүүлнэ. Шинэ Засгийн газрыг байгуулах асуудал цаг хугацааныхаа дагуу явна. Өнөөдөр аль намтай эвсэх тухай ярих нь арай эрт байна гэлээ.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ