logo
Байт харваачид Лондонг зорив

Байт харваачид Лондонг зорив

2012/07/04
"2012" зуны XXX олимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдын түрүүч мягмар гарагт олимпийн нийслэл Лондон хотыг зорилоо. Тэд бол олимпийн хөтөлбөрийн дагуу Монголын тамирчдын салхийг хагалах байт харвааны тамирчид юм.

Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос Монголын байтын тамирчдыг олимп хүртэл Лондон хотноо бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлэх боломж нөхцлөөр хангасны дагуу олимпод эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Бадамхатангийн хамт Англи орныг зорив.

Байтын тамирчид долоодугаар сарын 27-нд буюу олимпийн наадмын нээлтийн өдөр анхны сумаа тавих юм. Урьдчилсан харваа Монголын цагаар тухайн өдрийн 16.00 цагт эхлэнэ.

Д.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш