logo

"Хурд”-ынхан үнэгүй тоглоно

2012/07/04
Рок мангас “Хурд”-ынхан хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхээр морджээ. Эхний тоглолт Хэнтий аймгийн төв талбайд болсон бөгөөд үнэгүй болж буйгаараа онцлог аж. Хамтлагийн гишүүн Д.Ганбаатарын мэдээлснээр тэд өнөөдөр Дорнод, дараа нь Сүхбаатарт тоглох нь. Мөн Өмнөговь, Дорноговь руу явж тоглохоор зэхэж буй юм билээ. “Best of Hurd” нэртэй уг аялан тоглолтод охидын “Шанз-3” хамтлаг оролцож байгаа бөгөөд “Хурд”-ынхан хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаасаа гадна шинэ уран бүтээлүүдээ хүргэж байгаа юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш