logo
Барилга болон уурхайн ажилчид дутагдалтай байна

Барилга болон уурхайн ажилчид дутагдалтай байна

2012/07/04
Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албанд энэ оны эхний хагас жилд 1130 иргэн бүртгүүлж, 72 ажил олгогч байгууллага, иргэд 742 ажлын байрны захиалга ирүүлснээс 601 иргэнийг ажилд зуучлаад байна. Ажлын байр нь голдуу уул уурхайн компанид жолооч, машинч, гагнуурчин, өрмийн ажилчин, тэсэлгээчин, цахилгаанчин, багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч, сувилагч, нягтлан бодогч, тогооч, худалдагч, туслах ажилчид зэрэг ажил мэргэжлүүд байжээ.
Тус байгууллагад бүртгэлтэй ажилгүйчүүдийн 57 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа бол боловсролын хувьд 270 нь дээд боловсролтой, магистр зэрэгтэй, 106 нь тусгай дунд болон техник мэргэжлийн сургууль төгссөн мэргэжилтэй ажилчид аж.
 ХХҮХ-ийн хөдөлмөр эрхлэлтийн албанд өнөөдрийн байдлаар ажил олгогчдоос худалдагч, хоолны газрын зөөгч, үйлчлэгч, барилгын засал чимэглэлчин, өрөгч угсрагч, сантехникч, гагнуурчин, цахилгаанчин, мужаан, малчин, барилгын болон уурхайн туслах ажилчин, морь унаач хүүхдийн ажлын байрны захиалгыг ихэвчлэн ирүүлээд байна.

 И.Байгалмаа
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш