Зарлигт “Нэг. Хүн амын тогтвортой өсөлтийн үндэс болсон эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл чийрэг өсч торних эдийн засаг, нийгмийн бүхий л тогтолцоог боловсронгуй болгох үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосугай.
1.1. Хүүхэд төрүүлсэн болон үрчилж авсан эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагчид хүүхдийг 2 нас хүртэл сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох.
1.2. Хүүхэд төрүүлсэн болон үрчилж авсан эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагчийг орон сууцны хөтөлбөрт тэргүүн ээлжинд хамруулж, тодорхой хөнгөлөлт эдлүүлэх.
1.3. Улсын хэмжээнд бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх цэцэрлэг барьж байгуулах төсвийг хүн амын нягтрал, өсөлт, бусад судалгаанд үндэслэн жил бүрийн төсөвт тусгаж, тасралтгүй хэрэгжүүлэх, асран хүмүүжүүлэгч багш нарын цалинг нэмэгдүүлж, хөнгөлөлт урамшууллын системийг шинэчлэн сайжруулах.
Хоёр. Гадаадад сурч, ажиллаж, аж төрж буй Монгол Улсын иргэд, харьяат, уугуул, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийг эх орондоо эргэж ирэх, суурьших, ирж очих, ажиллаж амьдрах, хөрөнгө оруулахад эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх.
Гурав. Монгол үндэстэн, угсаатнуудыг Монгол Улсад ирж хөдөлмөрлөх, сурах, амьдарч суурьших бололцоогоор хангах ажлыг үе шаттайгаар, сонголттойгоор гүйцэтгэх эрх зүй, хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээг тооцоо, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх.
Дөрөв. Дээрх зорилтыг ажил хэрэг болгох төрийн нэгдмэл бодлогыг боловсруулах ажлын хэсгийг зохих нөхцөл бололцоо, удирдлага чиглэлээр хангаж ажиллахыг Засгийн газарт даалгасугай”гэжээ.