Грек улс Европын санхүүгийн тогтвортой байдлын сангаас зээл хэлбэрээр нэг тэрбум евро авлаа гэж тус улсын телевиз мэдээллээ. Тус улс энэ мөнгийг тав болон зургадугаар сард болсон сонгуулийн өмнө авах ёстой байсан боловч зээл олгогчид Засгийн газарт дарамт шахалт үзүүлсээр байхын тулд хугацаа хойшлуулсан байна. Зургадугаар сарын 17-нд болсон дахин сонгуулиар Европын Холбоо болон Олон улсын валютын сантай байгуулсан зээлийн хэлэлцээрийг дэмжсэн барууны төвч намынхан ялсны дараа мөнгийг олгохоор болжээ.
Энэ мөнгөний тал орчим хувийг тус улсын санхүүгийн хувьд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд зориулах аж. Үлдсэн нь Грекийн бараг хоосон болсон байгаа улсын сангийн байдлыг жаахан хөнгөвчлөх ёстой юм. Энэ сарын сүүлээр Грекийн Засгийн газар олон тэрбумын зээлийн оронд зардлаа эрс багасгахыг тус улсаас шаарддаг зээлийн хэлэлцээрийн болзлыг өөрчлөх оролдлого хийх аж.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"