УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь холимог системээр явагдаж, 76 гишүүний 48 нь тойрогт нэр дэвшиж, 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа юм. СЕХ-ноос зарласан урьдчилсан дүнгээр тойргоос сонгогдох 48 гишүүний 46 нь тодорхой болоод байгаа юм. Намуудын жагсаалтаар хэн хэн УИХ-д сонгогдох нь бараг л тодорхой болж байна.
Урьдчилсан дүнгээс харахад шинэ УИХ-д сонгогдох гишүүдийн 37 нь өмнөх парламентад сууж байсан гишүүд байна. Өмнөх парламентаас Н.Батбаяр, А.Тлейхан, Х.Баттулга, Ц.Дашдорж , Ж.Батсуурь, Д.Оюунхорол, С.Баярцогт, М.Энхболд, Су.Батболд, Ч.Хүрэлбаатар, Э.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Л.Болд Д.Ганхуяг, Лу.Гантөмөр, Р.Амаржаргал Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар УИХ-д дахин суухаар болж байгаа бол намын жагсаалтаар сонгогдох хүмүүсийн 15 нь өмнөх УИХ-ын гишүүд юм. Энэ 15 гишүүний нэрийг дурдвал Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, С.Батболд, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Ч.Улаан, С.Оюун нар юм.
Ш.Эрдэнэ