Дээд зэргээр баяжуулсан ураны үндсэн дээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх тухай Пхеньяний төлөвлөгөөний талаар өгүүлсэн Солонгосын Хөдөлмөрийн намын дотоодын баримт бичиг авсан гэж өчигдөр японы хоёр сонин нэг зэрэг мэдээлжээ. Нийтлэл БНАСАУ-ын талаар Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай хэлэлцээрийг батлах асуудлаар Өмнөд Солонгост түвэг бэрхшээл гарсантай цаг хугацааны хувьд давхцлаа.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умард Солонгосын тухай шуугиант мэдээ тархааж дадсан. Эдгээр нь умард солонгосын дээд удирдлагын тэмцэл, жолоодогчдын төрөл төрөгсэдийн амь насанд халдах гэсэн оролдлогын тухай гэх мэт агуулгатай мэдээлэл билээ. «Токио симбун», «Майнити симбун» сонинуудын Солонгосын Хөдөлмөрийн намын 19 хуудас бүхий баримт бичгийг товчлон нийтлүүлсэн нь дэлхийн мэдээллийн агентлагуудын иш тасан гол мэдээлэл болов. Намын дээд бүрэлдэхүүнд зориулсан дотоод гадаад улс төрийн заавар бүхий бариимт бичгийн нэрийг дурдаагүй. 2012 оны 2-р сард Ким Чен Ир нас барснаас хойш бий болсон баримт бичиг жолоодогчийн гэрээстэй төстэй байна.
Японы сонинуудын нийтлэлээс харахад Ким Чен Ир нас нөгчихийнхөө өмнөхөн Ёнбен дэх үйлдвэрт дээд зэргээр баяжуулж байгаа ураны үндсэн дээр атомын бөмбөг үйлдвэрлэх тушаал өгсөнийг баримт бичигт дурджээ. 2010 онд америкийн шинжээчдэд ураныг энхийн зорилгоор ялимгүй баяжуулах заводын хувьд үзүүлсэн барилга байгууламж үнэн чанартаа цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэх ураныг баяжуулж байгааг Ким Чен Ир хүлээн зөвшөөрсэн гэжээ.
Энэ нь бодит жинхэнэ баримт бичиг гэдэгт итгэж болох уу? Умард Солонгосын нас нөгчсэн удирдагчийн гэрээс, захирамж гэгчийг одоо олноор нь санаанаас зохиож тархааж байгаа билээ. Японы сонинуудаас умард солонгосын намын баримт бичиг гэгчийн тухай мэдээлэл чухам хэдийд гарсан нь анхаарал татаж байна.
«Өмнөд Солонгос БНАСАУ-ын талаар тагнуулын мэдээлэл Японтой солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсны дараагаар японы сонинуудад баримт бичиг гэгчийг нийтлэв. Японы сэтгүүлчид ба тус мэдээллийг сонинуудад олгосон тус улсын албад Японтой хамтран ажиллах замаар л Өмнөд Солонгос БНАСАУ-ын хорон ажиллагааг тасалдуулж мэдэхийг хэлэлцээрийг батлахаас татгалзсан өмнөд солонгосын парламентын гишүүдэд харуулахыг эрмэлзэж байна».
Гэвч японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дурдсан Солонгосын Хөдөлмөрийн намын баримт бичиг жинхэнэ байж болзошгүй. АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудын дайсагнал БНАСАУ-д тулгарсан гэж сүүлийн үед Пхеньянээс удаа дараа мэдэгдсэн билээ. Ийм нөхцөлд өөрийн эрх ашиг, оршин тотнох эрхийг хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болох эрхтэй гэж Пхеньян мэдэгдэв. Пхеньян ураныг баяжуулах хөтөлбөртэй байна гэж АНУ-аас зэмлэснийг тус улс удаа дараа няцааж, плутонийг хэрэглэн бөмбөг үйлдвэрлэхийг оролдож ирсэн билээ. Гэвч плутониэр бөмбөг үйлдвэрлэхэд нэлээд хүнд бэрх хийгээд хээрийн цуврал туршилт шаардагдана. Пхеньянийн хийсэн ийм хоёр туршилт амжилттгүй болсон гэж гадаадын шинжээчид дүгнэв. Эцэст Умард Солонгос ураныг баяжуулж бөмбөг хийхээр шийдвэрлэсэн бололтой.
Ким Чен Ирийн заавар бүхий Хөдөлмөрийн намын баримт бичиг гэгч Умард Солонгосоос санаатайгаар дэгдээсэн хуурамч мэдээлэл байж болзошгүй. Ийм мэдээллээр Пхеньян АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудыг сүрдүүлж, байр суурий нь зөөлрүүлэхийг оролдож байх.