Цэргийн сургуулийн үеэр Ираны пуужингууд онилсон бүх байгаа амжилттай устгалаа. Энэ тухай Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагч Хосейн Салами цэргийн сургуулийн эхний өдөр дууссаны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Ираны цэргийнхан алс, дунд болон ойрын тусгалтай пуужингууд харважээ.
ИРНА агентлагийн мэдээлснээр, "Агуу номлогч-7" гэсэн нууц нэртэй, гурван өдөр үргэлжлэх сургуулийн хоёр дахь өдөр эзгүй газар байрлуулсан хэд хэдэн байг нэг зэрэг устгана.
Деште-Лут гэдэг газар болж буй сургуулийн үеэр Ираны мэргэжилтнүүдийн бүтээсэн, "Шахаб-1", "Шахаб-2", "Шахаб-3", "Зальзалал", "Фатех" болон "Тондар" нисгэгчгүй нисэх аппарат болон пуужингуудыг харваж туршина.
Агаар, сансрын КСИР хүчний командлагчийн мэдэгдсэнээр, Иран улс 2000 км-т тусгалтай пуужинтай бөгөөд сургуулийн үеэр зөвхөн 1300 км, 800 км, 500км болон 300 км зайд орших байг устгах чадалтай пуужингуудыг л ашиглаж байна.
"Ираны ард түмэн үндэсний эрх ашиг болон үнэт зүйлийг хамгаалах чадалтай гэдгийг харуулах нь энэ сургуулийн гол зорилго юм" гэж Хосейн Салами дүгнэж хэлжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ