Хятадын Сычуань мужийн цагдаа олон нийтийн эсэргүүцэлийн жагсаалыг тараахыг оролдож байна. Төмөрлөгийн Шифан хотыг барьж байгуулахын эсрэг 430 мянган хүн эсэргүүцэн босчээ. Тэдний үзэж байгаагаар энэхүү үйлдвэр нь орчин тойронд уршиг тарих аж. Жагсаалд оролцогчид албан байгууллагуудын цонх руу чулуу шидэж, машины цонх хагалаж, хууль сахиулан хамгаалагчидтай сөргөлдөцгөөж байна. Мужийн эрх баригчид үйлдвэрийн байгууламжийг барихаа түр азнаад байна, гэхдээ жагсаалд оролцогчид дээрх шийдвэрийг эс тоожээ.