logo
Шинэ УИХ, ЗГ-ыг хугацаа алдалгүй бүрдүүлж хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэж эхлэх шаардлагатай боллоо

Шинэ УИХ, ЗГ-ыг хугацаа алдалгүй бүрдүүлж хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэж эхлэх шаардлагатай боллоо

2012/07/04
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болон санал хураалтын үеэр хууль зөрчсөн үйлдлүүд гарсан талаарх гомдлуудыг ИЗНН-аас нэр дэвшигчид ирүүлсээр байна. Эдгээр нь тодорхой үндэслэлтэй гомдлууд байгаа бѳгѳѳд тухайлбал, Хэнтий аймаг дахь тойргийн бүх хэсэгт хяналтын тооллого явуулахыг ИЗНН шаардсаар байх болно. 

Хэдий тийм ч нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлага тулгараад байна. Эдийн засагт тогтворгүй байдал үүсэх шинж тэмдгүүд илэрч инфляци 16 хувьд хүрсэн нь иргэдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал болж байна. Улсын төсвийн зарцуулалт эхний хагас жилд төсөвлөснөөс хэтэрч ялангуяа, сонгуулийн өмнө бэлэн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдлийг тараасан зэргээс шалтгаалж улсын төсөв улайх тийшээ хандаж байна.
Улс тѳрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байвал инфляцийг тогтоон барихад амаргүй болно. Үүний зэрэгцээ манай гол нэрийн экспортын түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ буурах хандлага илэрч эдийн засаг, төсөв санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэллээ.
Иймд шинэ УИХ, ЗГ-ыг хугацаа алдалгүй бүрдүүлж хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэж эхлэх шаардлагатай боллоо гэж ИЗНН үзэж байна.


ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш