Бразилд ижил хүйстнүүдийг хамтран амьдрахыг зөвшөөрдөг байна. Гэхдээ тэднийг гэр бүл болохыг зөвшөөрдөггүй аж. Учир нь гэр бүл болох, хамтран амьдрах гэдэг нь төстэй боловч бага зэрэг ялгаатай ойлголтууд юм.
Ням гаригт Бразилын Рио дэ Жанейро хотын шүүхийн байранд цугласан 50 ижил хүйстэн хосын хамтын амьдралыг албан ёсоор баталгаажуулсан байна. Энэ нь тэд албан ёсоор гэр бүл болсон гэсэн үг биш юм. Гэхдээ тэд бусад гэр бүлүүдтэй адил эрх эдэлнэ.
Хосуудад баяр хүргэхээр ар гэрийнхэн болон найз нөхөд нь хүрэлцэн иржээ. Бразилд өмнө нь шүүхийн байранд ижил хүйстнүүдэд зориулсан ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаагүй аж.
Одоогоос жил гаруйн өмнө Бразилын дээд шүүх ижил хүйстнүүдийг хамтран амьдрахыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн онд Бразилын статистикийн газраас явуулсан судалгааны дүнгээс үзэхэд ижил хүйстэн хосуудын тоо 60 мянгад хүрчээ.
Латин Америкт Аргентин болон Мексикийн Мехико хотод л ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ Бразилд ижил хүйстнүүдийг хамтран амьдрахыг зөвшөөрдөг юм.
Бразил улсад ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим байгууллага байдаг байна.
Э.АМАР