Израйлын ерөнхий сайд асан Ицхак Шамир өнгөрөгч бямба гаригт 96 насандаа таалал төгсчээ. Түүний шарилыг даваа гаригт Иерусалим хотын парламентын ордонд авчирсан байна. Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Шамиртай салах ёс гүйцэтгэхээр хэсэг хүмүүс хүрэлцэн иржээ. Тэрээр одоогоос 20 жилийн өмнө Ойрхи Дорнодын энх тайвны төлөө эзлэгдсэн газар нутгийг худалдах Америкийн талын уриалгыг анх удаа эсэргүүцэж байсан юм.
Шамир Польшид төрсөн бөгөөд дайны үеэр Их Британий мэдэлд байсан Палестин руу нүүжээ. Холокост буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэр Еврейчүүдийг хоморголон устгах үеэр түүний гэр бүлийнхэн амь үрэгдсэн байна.
Израйлын тагнуулын албанд ажиллаж байсан түүний хатуу үзэл баримтлалыг санан дурсах хүн олон байдаг юм.
Шамир Палестинчуудтай тохиролцохоос илүүтэйгээр Израйльд Мусульман шашинтнуудын тоо нэмэгдэхээс сэргийлэх зорилгоор Зөвлөлт болон Этиопын олон мянган еврейчүүдийг цагаачлахыг дэмжиж байжээ.
Сүүлийн жилүүдэд олны өмнө гарахаа болиод байсан түүний биеийн байдал сайнгүй байсан юм.
Э.АМАР