logo
Грекийн Хриси Авги нам орлого багатай хүмүүст зориулж хүнсний дэлгүүр нээжээ

Грекийн Хриси Авги нам орлого багатай хүмүүст зориулж хүнсний дэлгүүр нээжээ

2012/07/05
Ням гаригт Грекийн хэт барууны үзэл баримтлалтай "Хриси Авги" нам Афин хотын захын    ядуучууд голцуу амьдардаг дүүрэгт хүнсний дэлгүүр нээсэн байна. Гэхдээ энэ дэлгүүрээр зөвхөн Грекчүүд л үйлчлүүлэх боломжтой гэнэ. Парламентын гишүүн Ильяс Панагиотарос өөрийнх нь хүчин зүтгэдэг нам эдийн засгийн хямралаас болж хүнд байдал байгаа Грекчүүдэд туслахын тулд сонгуулийн өмнө өгсөн амлалтуудаа биелүүлж байна гэж мэдэгджээ. Тэрээр ярихдаа "Олон хүүхэдтэй, ажилгүй, эсвэл бага орлоготой хүмүүс, хоол хүнсээ авч чадахгүй байгаа иргэд энд ирж болно, бид тэдэнд тусална" гэсэн байна.
Гэхдээ Панагиотаросын хэлснээр шинээр нээгдсэн дэлгүүрүүдээр зөвхөн Грекчүүд үйлчүүлэх боломжтой юм байна. Учир нь Грекийн бичиг баримттай өөр үндэстнүүд олон байдаг гэнэ.
Тэрээр түүнчлэн бага цалингаар ажиллаж, Грекчүүдийг ажилгүй болгож байгаа цагаачдыг буруутгажээ.
Хриси Авги нам зургадугаар сарын 17-нд болсон сонгуулиар 300 гишүүнтэй Грекийн парламентад 18 суудал авсан нь гэнэтийн зүйл болсон юм.   Цагаачдын эсрэг хатуу бодлого баримталдаг энэ намыг неонацист бүлэг гэж үзэх хүн олон байдаг байна.
ХрисиАвги намынхныг Афин хотод цагаачдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн  буруутгаж байжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш