logo
Шинэ Засгийн газар 11 яамтай байна

Шинэ Засгийн газар 11 яамтай байна

2012/07/05
Ардчилсан намаас удахгүй бүрдэх Засгийн газрынхаа бүтцийн талаар мэдээлсэн. Намын дарга Н.Алтанхуягийн хэлж байгаагаар шинэ Засгийн газар 11 яамтай, дэд сайдуудтай байна гэв. Мөн Монгол Улс ардчиллын замд орсон 22 жилийн хугацаанд анх удаа ардчилсан төртэй боллоо гэдгийг онцлоод, АН-ын нуруун дээр томоохон ачаа ирлээ. Одоо монголчуудаа яаж ажилтай орлоготой болгох вэ гэдэг асуудлыг нэн даруй тавина. Юуны өмнө Хөдөлмөрийн яам байгуулна. Авлигатай тэмцэнэ. Шударга ёс тогтооно. Хууль зүйн яамыг дотоод хэргээс салгаж хуулийн өмнө иргэн бүр тэгш байх зарчмыг хэрэгжүүлнэ. Шинэ хуулиар сонгууль явуулж саналыг автоматаар тоолж, иргэний бүртгэлийг цэгцэлсэн нь сонгууль луйвар багатай явахад том алхам боллоо. О+доо шинэ УИХ, Засгийн газрыг нэн яаралтай байгуулах хэрэгтэй. Сонгуулиар АН УИХ-д олон суудалтай болсон ч олонх болоогүй. Иймд АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шударга ёс тогтоож авлигатай тэмцэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох тийм хүчинтэй эвсэнэ гэлээ.
Шинэ Засгийн газрын Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуяг ажиллах юм байна. Хурлын төгсгөлд сэтгүүлчийн “Шинэ Засгийн газар дэд сайдуудтай байх уу” гэсэн асуултад тэрбээр “Ардчилсан нам шинэ Засгийн газрыг байгуулахдаа бусад нам, эвсэлтэй хамтрах нөхцөл бүрдээд байгаа. Тиймээс одоогийн мөрдөгдөж буй хуулийн дагуу дэд сайдууд байна гэв. Мөн 2012 оны сонгуулийн үр дүн хараахан хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул одоогоор шинэ Засгийн газрын талаар нам дотор яриа өрнөөгүй байгаа. Бид албан тушаал булаалдах гэж сонгуульд ороогүй ажил хийхээр орсон. Тиймээс одоо хийгдэх ажлуудыг л ярьж байна гэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш